О.Батбаяр: Манай улсад бүртгэгдэж буй тохиолдлуудын 99 хувь нь Омикрон хувилбар байна
ХӨСҮТ-ийн судалгаанаас харвал манай улсад бүртгэгдэж буй тохиолдлуудын 99 хувь нь Омикрон хувилбар байна. Гэхдээ сар шинийн баярыг өдрүүдэд Европын орнуудаас BA.2 хувилбар орж ирсэн байх боломжтой. Шинжилгээ хийж байгаа. Нэгдүгээр сард Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүс PCR шинжилгээ нь эерэг гарснаас хойш 21 хоногийн дараа вакцинд хамрагдахгүй бол Омикроны дэд хувилбар болох BA.1 болон BA.2 хувилбараар дахин өвчлөх эрсдэлтэй.


















