Нийслэлээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн таван удаагийн зөрчил илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас зургаан постонд үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд 4236 тээврийн хэрэгслээр 8348 иргэн нэвтэрлээ. Улаанбаатар хотын бүсээс гадагш сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн таван удаагийн зөрчил илрүүлсэн. Мөн 205 шуудай сайжруулсан шахмал түлшийг Амгалан дулаан станцад буулган зөрчлийг материалжуулан, мэргэжлийн хяналтын газар өгч ажилласан.



















