"Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдвийн шуудангийн маркийн нээлт боллоо
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ёслолыг нээж хэлэхдээ “Үндсэн хуулийн ой бол Монголын нийт ард түмний бахархалт, тэмдэглэлт үйл явдал юм. Улсын Их Хурлаас Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан төлөвлөсөн арга хэмжээнүүдийг маркийн нээлтээр эхэлж байна. …Шуудангийн марк гэдэг бол аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа байдаг.



















