АН “Хүний эрхийн төлөө тэмцэгч"-ээр Д.Монголхүүг тодруулав
Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Ардчилсан намаас энэ өдрийг тохиолдуулан тайван жагсаал цуглаан зохион байгуулж байна. Энэ үеэрээ “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагналаар “NoDoubleStandart” хөдөлгөөнийг зохион байгуулагч иргэн Д.Монголхүү, Д.Ганбат нарыг шагналаа.

















