Хүүхэд зодсон Архангайн цэцэрлэгийн багш хуурамч дипломтой байжээ
Сургууль цэцэрлэгийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа асуудал сүүлийн үед нэмэгдлээ. Судалгаагаар сургууль цэцэрлэгийн орчинд нийт сурагчдын 38 хувь нь хүчирхийлэлд өртдөг юм байна. Өөрөөр хэлбэл, гурван сурагчийн нэг нь гэсэн үг. Тиймээс 2022 оныг сургуулийн орчинд байгаа хүчирхийллийг багасгах асуудалд нийгмээрээ хамтарч ажиллах шаардлага гарч байгаа. Хүүхэд хүчирхийлсэн Архангайн цэцэрлэгийн багш хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Уг цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой гэдэг нь ч батлагдсан. БШУЯ хуралдаж боловсон хүчнийхээ дипломыг эхэлж шалгах нь зүйтэй юм байна.



















