Охины ээж: Нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах гэж байна
Энэ гэмт хэрэг Архангай аймагт гарсан. Охины ээж охиноо аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Үзлэгээр онгон хальсны урагдалттай гэж оношлогдож, цагдаад ханд зөвлөсөн юм билээ. Цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд шинжээч эмчийг томилсон. Шинжээч эмчийн онгон хальсны урагдалттай гэсэн дүгнэлт гарсан. Харьяалал тогтоож Сонгинохайрхан дүүрэгт хэргийг шалгасан. Уг хэргийг прокуророос шалгаад гэмт хэрэг биш байна гэж үзсэн. Ингэж үзэх үндэслэл нь Архангай аймгийн эмчийн гаргасан дүгнэлт эргэлзээтэй байгаа учраас ШШҮХ-ээс дүгнэлт гаргуулсан. Хоёр дахь дүгнэлт бүтэн байна гэж гарсан.



















