М.Оюундэмбэрэл: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн талаараа анх ангийнхнаасаа сонссон
Анх тэтгэлэгт шалгарсан талаарх мэдээгээ ангийнхнаасаа сонссон. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдийн нэрсийг зарласан байсан. Манай арван жилийн ангийнхан маань тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүдийн нэрсээс миний нэрийг олж хараад надад баяр хүргэж, чат бичсэн. Гайхсан. Баярласан. Тэгээд тэнцсэн хүүхдүүдийн нэрс дундаас өөрийнхөө нэрийг хайсан чинь үнэхээр тэнцчихсэн байлаа. Шууд л ээж рүүгээ залгаж баярт мэдээгээ хуваалцсан. Гэр бүлийнхэн маань баяр хүргэж, улам хичээгээрэй гэсэн. Ээж аавынхаа ачийг бага ч гэсэн хариулсан болов уу гэж боддог. Мөн энэ ярилцлагаар дамжуулж багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

















