КОВИД-19: 525 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 525 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 341 нь Улаанбаатарт, 184 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 10 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8 127 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3099 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 184 иргэний бие нэн хүнд байна.



















