“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарьж ургуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аймаг, нийслэл нэгдэж, нийт 680 сая мод тарьж ургуулна. Энэ тухай гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар гарын үсэг зурав.


















