С.Амарсайхан: Хиагт-Замын-Үүд-Эрээн чиглэлд 960.5 км байгалийн хийн хоолой татна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу татах байгалийн хий хоолойн төслийн явцын талаар танилцуулжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.



















