ӨНГӨРСӨН НАМРЫН БОРДЮРЫГ ДАХИН СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ
Өнгөрсөн намар Сансрын туннелээс “И Март”-ын уулзвар хүртэлх замын бордюрыг шинээр сольсон. Гэвч энэ хавар (2025-05-19) уг бордюрыг дахин солих ажил өрнөж байна. энэ замаар өдөр бүр өнгөрдөг иргэд өнгөрсөн намар бордюр солигдож байсныг санаж буй биз. Сансрын туннелийн хэсэгт тавигдсан бордюрын чанар өнгөрсөн намар олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал, бордюрууд далий, хазгай, мэргэжлийн бус байдлаар тавигдаж, явган хүний зам нөхөөсөөр дүүрэн үлдсэн нь анхаарал татаж байв.



















