Дональд Трамп Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Персийн булангийн орнуудад айлчилж буй. Энэ айлчлалын хүрээнд Сирийн шинэ Ерөнхийлөгч Аль Шараатай уулзаад байна. Дональд Трамп Срийн удирдагч Башар Аль-Асадын дарангуйлалд цэг тавьсан Ахмед Аль Шараагийн засгийн газартай харилцаагаа сэргээх боломжийн талаар хэлэлцлээ. Саудын Араб улсын хувьд АНУ болон Сирийн хооронд зуучилж Дональд Трампаас Сирид тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг санал болгоод байгаа юм. Хэдхэн сарын өмнө Сири болон АНУ-ын удирдагчид уулзах боломжгүй байсан бол дарангуйллын дэглэм унаснаар хоёр улсын харилцаа хэвийн болох боломжтой болох нөхцөл бүрдэх нь.



















