Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ
2024 оны нэгдүгээр улиралд 629 тэрбум төгрөг буюу 185 сая ам долларыг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлжээ. I улиралд 693 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласнаас 538 нь дотоодын ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. Гүний уурхайн олборлолт нэмэгдсээр байна. Ингэснээр зэсийн үйлдвэрлэл 2024 оны эхний улиралд найман хувиар өссөн байна.














