Өвчтний түүх хуурамчаар нээж ЭМДС-аас 800 гаруй сая төгрөг авчээ
Нэг жишээ хэлэхэд, элэг шилжүүлэн суулгах мэс заслын үнэ 110 сая төгрөг байдаг. Өмнө нь 25%-ыг нь иргэн өөрөө төлдөг байсан бол одоо 100% үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдсэн. Харамсалтай нь энэ шийдвэр гараад хагас жилийн дотор зургаан хүнд элэг шилжүүлэн суулгасан гэсэн нэрийдлээр хуурамч түүх бичээд, давхардуулах замаар 800 гаруй сая төгрөгийг ЭМДС-гаас авсан байх юм.














