Ц.Төрхүү:Бохир лаг хатаах, шатаах үйлдвэр ашиглалтад оруулна
Цаашдаа лаг хатаах болон шатаах үйлдвэр ашиглалтад оруулаад ирэх юм бол бид гаднаа бохироо асгах гэдэг зүйл байхгүй болно. Энэ лагийг буцаагаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Цэвэрлэх байгууламж цахилгаан үйлдвэрлэж болж байгаа юм. Цахилгаан үйлдвэрлэнэ гэхээр тухайн цэвэрлэх байгууламж өөрийгөө болон эргэн тойрныхоо байгууламжийг цахилгааныг хангаад явах бололцоо нь бүрдэнэ гэсэн үг.
















