Баянхошууны "Миний сүлжээ" дэлгүүр шатжээ
Баянхошууны "Миний сүлжээ" дэлгүүр шатжээ.
Шүүх шинжилгээний төв дотор олон шинжээч шүгэл үлээж байгаа шүү. Маш олон ноцтой баримтуудыг мэдэж байгаа юм билээ. Энэ төмөр дээр аль хэдийн шинжилгээ хийгдэж, цус илэрсэн гэдгийг мэдэж авсан. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй талийгаачийн цогцсыг гаргаж ирээд ёс бусаар шинжилгээ хийчихсэн байгаа юм билээ. Хумснуудыг нь авахдаа зүүн гарын долоовор хурууны хумс байхгүй. Хумс тус бүрээс нь холимог буюу 2-3 хүний эрэгтэй ДНК илэрсэн. Энэ бол ноцтой хөдлөшгүй баримт. Яагаад амь нас алдсан хүний хумснаас 2-3 хүний ДНК илрээд байгаа юмбэ. Тиймээс тухайн үед хамт байсан хүмүүсийг нь сэжигтнээр татаад шалгаад өгөөчээ.
Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүлжээ.
АН-ын дарга Л.Гантөмөр зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлсэн юм. Тэрээр ”Хотын тулгамдсан асуудал утаа, түгжрэлийн гол шалтгаан ажилгүйдэл, ядуурал. Улаанбаатар Монгол Улсын хөгжлийн төв байх ёстой. Улаанбаатарыг жижиглэснээр хөгжил улам доройтно. Улаанбаатар хүчирхэг эдийн засагтай бол Монгол Улсын хөгжил тэр хэрээр сэргэнэ. Тиймээс нэн түрүүнд авлигачдаас салгаж дүүрэг болгоны хөрөнгө оруулалтыг бизнест чиглүүлэх. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Мэдээлэл технологийн ХАБ байгуулж 20 гаруй мянган код бичдэг залуучуудыг бэлтгэнэ.
Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
“АН” Японы Засгийн газарт санал тавьсан. Асар их шилжилт хөдөлгөөний үед хот төлөвлөлтийг социалист арга барилаар хийж болохгүй. Дахиад найман жил Улаанбаатар хот унтвал тэсч дийлэхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, метро гээд бүгдийг тэд зогсоосон
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
Өнөөдөр аргын тооллын 4 сарын 8, Сумьяа гараг. Билгийн тооллын 30, Дэлгэрүүлэгч одтой, хар бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:16-19:32. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна: Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ.
НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 1.1 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авлаа.
Тодруулбал, Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш эмэгтэй 2-3 настай хүүхдүүдийг шалтгаангүйгээр алгадаж, улмаар сандалтай нь хүлдэг байсан ноцтой асуудал ил болов.
Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов. Барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэжээ.
Сэлэнгэ аймагт 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан цагдаагийн нэг албан хаагчийг цагдан хорьсон бол өчигдөр шүүхийн шийдвэрээр гурвыг нь цагдан хорьжээ.
Энэ тэмцээнд оролцохоор АНУ-аас ирсэн МУГТ Э.Цэндбаатар хоёр өдөр дараалан ялалт байгуулжээ. Өчигдөр ялалтын төлөөх тулаанаа амжилттай хийсэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
Сүүлийн үед нэр бүхий гурван жүжигчинтэй холбоотой мэдээлэл нийгэмд нэлээд дуулиан тариад байна. Тухайлбал СУИС-д сурдаг байхдаа доод ангийн хүүхдүүдийг дээрэлхэж зоддог байсан төдийгүй архи авахуулдаг мөнгө авдаг байсан гэх.
Үндэсний үйлдвэрлэгч “Витафит инвест” ХХК “Монгол лууван" төслөө бизнесийн ногоон зээлээр санхүүжүүлж, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж авч суурилуулаад буй. Энэхүү төсөл нь эх орны хөрсөнд тариалсан луувангаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэх зорилготой.
Сэлэнгэ аймагт 13 настай охиныг хүчирхийлсэн цагдаагийн алба хаагч нарыг шалгаж эхэлсэн. Өчигдөр тэднийг авчирч, нэгийг нь цагдан хорьсон бол гурвыг нь гадуур байцаалт явуулж эхэлжээ. Тухайн мэдээлэл гарсан даруйд нэг алба хаагч нь амиа хорлохыг завдсан байна.
Голомт банк, EasyPayПОС төхөөрөмж ашигладаг иргэдэд зориулсан урамшуулал эхэллээ. Хэрэв та Голомт банкны ПОС төхөөрөмжийг иргэнээр гэрээ байгуулан бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг бол Голомт банк,EasyPay хамтран хэрэгжүүлж буйТокио хот руу аялах шагналтай сугалаат урамшуулалд оролцоорой.
Сэтгүүлч Б.Ганчимэгийн сэтгэл санаа хүнд ажлаа хийж чадахгүй байдалд орчихоод байгаа юм. Улстөрч сэтгүүлч хоёрын хооронд хөөрөлдөх зүйл байна. Гэтэл энэ бичлэгийг нь мэдээлэл болгож цацаж байгаа нь маш буруу. Херогийн найруулагч эмэгтэй хүнийг дээрэлхэж доромжилсон байдлаар өөрөө ашиг орлого олохын тулд Ганчимэг эгчийг ашиглачихлаа. Хэт дээрэнгүй байдлаар ашигласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо.