Математикаас хүнд Монгол хэл
Бид өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралын талаар сүүлийн үед хангалттай ярьж, шогширч байна. Тэр дундаа нийгэм, улс төр, хууль, эрх зүйн салбарт гарсан алдааг соргогоор харж, шүүмжлэх атлаа монгол хүний үнэ цэн, улсын тусгаар тогтнолын нэгэн багана болсон эх хэлнийхээ алсрахыг байх л ёстой зүйл мэтээр халхавчлан хүлээн зөвшөөрч суугаа юм биз.



















