С.Тайван: Банкны дансыг царцааж, цахим залилангийн хохирлыг буцаах боломжтой
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.9 тэрбум төгрөгийн хохиролтой 943 дуудлага хүлээн авч, 1.7 тэрбум төгрөгтэй банкны дансыг хязгаарласан байна. Цахим залилангийн тухай дуудлага мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулашгүйгээр явуулж, 26 иргэнд учирсан 161 сая төгрөгийн хохирлыг буцаан олгожээ.















