Имарт Аюулгүйн бүсний тохируулагч үнэ төлбөргүй тарааж байна
2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжиж эхэллээ. Тус дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан байгаа ба үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахаар зохицуулагдсан байна.

















