Трансжендер Б.Солоно шилдэг арван миссийн нэгээр тодров
Энэ удаагийн тэмцээнд түүхэндээ анх удаа трансжендер мисс өрсөлдсөн нь онцлог байв. Дэлхийн трансжендер миссийн хамгийн том тэмцээн болох “Miss International Queen” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож байсан туршлагатай Б.Солонго энэ удаад "Miss universe mongolia" тэмцээнд өөрийгөө сорьж, шилдэг арван бүсгүйн нэгээр шалгарав. Тэрбээр өдгөө 25 настай МУИС-д маркетинг менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан төдийгүй англи, орос хэлтэй аж.


















