Г.Доржзодов: "60 тэрбум"-ын нотлох баримт надад байгаа
Тэрбээр “Би хууль хяналтын байгууллагад найман удаа тайлбар, мэдүүлэг өгсөн. Нотлох баримт бүхий утас, төхөөрөмжийг хураан авч шинжилж, шалгасан. Хоёр төхөөрөмжийг буцааж өгөхдөө “Iphone 5” гар утсыг эвдлээд буцаагаад өгсөн. “Нотлох баримт бүхий утсыг эвдэлсэн байна” гэх гомдол гаргахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул бид хариуцахгүй гэсэн. Нотлох баримт устгагдсан алга болсон гэх мэдээлэл цацагдсан. Нотлох баримт надад байсаар байгаа” гэлээ.

















