“Нийслэлийн залуу хөтөч" үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг 2018 оны 10-р сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.


















