Их хэмжээний мөнгө нуусан гэмт бүлэглэлийг тагнуулаас илрүүлжээ
Тус бүлэглэл 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан ба Монгол Улсын иргэн Х нь эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэж, татварын хэмжээг багасган, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн байна.













