Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Өнгөрсөн шөнийн галын ослын улмаас Онцгой байдлын 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч, “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон “Санни таун” хотхоны 830 дугаар байр, нийт 30 автомашин өртсөн тухай мэдээллийг албаныхан өгч байна.
Галд өртсөн “Эдү аппартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интернэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байранд хэмжилт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байна.
Эрхэм иргэд, харилцагч та бүхэн “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанаас сар шинийн баярын бэлтгэлээ хийгээд Голомт банкнаас санал болгож буй төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаарай.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Шадар сайд С.Амарсайхан Эх орон, ард түмнээ гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулан онцгой байдлын албан хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсөд, хамт олонд Засгийн газар болон УОК-ын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна.
Энэ 32 хүн нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, ТӨХК-ийн удирдах албан тушаалтан, аймгийн Засаг дарга, агентлагийн газар хэлтсийн дарга нар буюу тушаал шийдвэр гаргах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтан байна.
Цагдаагийн байгууллагад 2024.01.24-ний 12.36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын машин шатаж, дэлбэрэлт болоод байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолд гарч, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсдсэн харамсалтай хэрэг гарлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт болдог.
Гал түймэрт өртсөн14 иргэн тусламж үйлчилгээ авсан. Үүний 4 иргэн анхны тусламж аваад буцсан. Одоогоор 5 иргэн ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ тасагт, 5 иргэн түлэнхийн тасагт эмчүүлж байна.
Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар ослын дагуу НОК-оос хийж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн шөнө гарсан ослын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дөнгөж сай мэдээлэл өглөө.
Өнгөрсөн шөнө онцгой байдлын гурван албан хаагч галын голомтод ажиллаж байх үедээ харамсалтайгаар амиа алдлаа. Ослын үеэр Онцгой байдлыг алба хаагчдын өмссөн хувцас хэрэглэл яг одоо нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Аврагч эндсэний дараа оршуулгын зардал, мөнгөн тэтгэмж олгох тухай ярих биш тэдний эрүүл мэнд, амь насанд баталгаа болох өндөр чанартай, найдвартай хамгаалах хэрэгсэлтэй болгож өгөөч. Тэдний гэр бүл оршуулгын газар, мөнгөн тэтгэмжээр биш сайхан хүүгээрээ, ааваараа, ахаараа дутна шүү дээ.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед “ 4 залуу намайг зодоод миний цүнхийг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.