Хятадын сургуулиудад өдөр бүр биеийн тамирын хичээл ордог болно
Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж, гэрийн даалгавар, нэмэлт сургалт бэлтгэлээс үүдэлтэй ачааллыг багасгах үүднээс гэрийн даалгавар, шалгалтын тоог багасгаж, сургуулиас гадуурх сургалтын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих болсон юм. Энэ нь хэт их хүн амтай улсад сурагчдыг хичээлээр дарж, улмаар сэтгэл гутрал, биеийн эрүүл мэндэд нөлөөлж сөрөг үр дагавар олноор гарах болсонтой холбоотой аж.



















