2011 оны жишгээр олзны хүмүүсийг солилцох саналыг ХАМАС Израилд тавьжээ
Израилын тухайд ХАМАС бүлэглэл сульдаж, задрахад ойрхон байгаа, Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн дайчид олноор бууж өгч байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Израил дайн эхэлсэн цагаас л ХАМАС-ыг бүрэн устгах хүртэл ямар ч буулт хийхгүй хэмээн мэдэгдэж байсны дээр олзны хүмүүсийг суллах талаар төдийлөн дорвитой алхам хийгээгүйн улмаас Израил даяар эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байв.



















