Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар шүүхийн шатанд туллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Казахстаны Алматы хотод дэн буудлын зориулалтаар ашиглаж байсан байранд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг хотын Онцгой байдлын албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдэлсэн байна.
Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг-2023" богино өгүүллэгийн наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод болох юм.
БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирч ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байхыг БНСУ-ЫН ГААЛИЙН АЛБАНЫ АМЬТАН, УРГАМЛЫН ХОРИО ЦЭЭРИЙН ГАЗРААС ДАРААХ АНХААРУУЛЖЭЭ.
Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа эхлүүлсэн нөхцөлд Газын зурвасын хойд хэсэг рүү энгийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж магадгүй гэж Израилын эрх баригчид үзэж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр CNN агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын Чита хотноо зохион байгуулсан ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XIV уралдаанд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид амжилттай оролцжээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тус Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Кайласын индиуст байгууллага өмнө нь ч өөрсдийгөө үндэстэн хэмээн нэрлэж, баримт бичиг үйлдэж байсан удаатай. Тухайлбал 2023 оны нэгдүгээр сард Америкийн Колорадо мужийн Денвер хоттой хэлэлцээр байгуулж, НҮБ-ын гишүүн биш ч НҮБ-ын чуулганд оролцож байв. Өөрсдийгөө тунхагласан энэ орныг шашны тэргүүн Нитьянанда Парамашивам үүсгэн байгуулсан гэх бөгөөд түүнийг Энэтхэгт эрэн сурвалжилж байгаа аж. Учир нь тэрбээр хүчирхийлэн, бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж байгаа гэнэ.
Ийнхүү Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэний улмаас Газын зурваст энгийн иргэд олон мянгаараа амиа алдаж, тус бүс нутагт хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн юм. Улмаар Катар, Египетийн зуучлалтайгаар талууд хэлэлцээ эхлүүлж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх, олзны хүмүүсийг суллах зорилгоор дөрөв хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцон, энэ хугацааг дахин хоёр өдрөөр сунгаж байв.
Дэлхийн 105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ.
Төрөхөд нь Хайнц Альфред Киссинжер гэсэн нэр өгч байсан Хенри Альфред Киссинжер 1923 оны тавдугаар сарын 27-ны өдөр төрсөн. Америкийн төрийн зүтгэлтэн, дипломатч, олон улсын харилцааны салбарын шинжээч юм. 1969-1975 онуудад АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1973-1977 онуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа.
Ховд аймгийн Мянгад сумын төвд энэ сарын 25-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 12:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Налайх ЭМТ-ийн Мэс засал, гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Сүхбаатар тэргүүтэй баг бүрэлдэхүүн УНТЭ-ийн Урологи, андоролгийн төвийн эмч П.Мягмарсүрэнтэй хамтран Баруун бөөрний хавдар оношлогдсон эмчлүүлэгчид “Баруун бөөрийг хадгалж, хавдрыг салгаж авах эмс засал”-ыг амжилттай хийлээ.
NHK сувгийн мэдээлснээр, Osprey онгоц Америкийн Ивакуни баазаас Окинава дахь Каден бааз руу нисэх замдаа ийнхүү осолдсонбайна. Энэ онгоц Токио дахь Америкийн Йоката баазад харьяалагддаг аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2023.11.29) амжилттай зохион байгууллаа.
Засгийн газрын тэргүүний хувьд төсвийн сахилга батыг бүх төвшинд дагаж мөрдөхийг байнга сануулдаг. Иргэдийн татварын мөнгийг үр ашиг зарцуулах асуудалд анхаарч ажиллах талаараа ч дурьддаг.
ХАМАс бүлэглэл өнгөрсөн сард Израил руу гэнэт халдаж, олон хүний амийг хөнөөсний дээр 240 орчим хүнийг барьцаалсан юм. Эдгээрийн дунд Израилаас гадна бусад улс орны иргэд ч багтаж байгаа. Сөргөлдөгч талуудын тохиролцооны хүрээнд гал зогсоох хугацаанд ХАМАС Израилын иргэдийг олзноос суллаж байгаа бол өнөөдөр ОХУ-ын иргэншилтэй хүмүүсийг суллана хэмээн амлажээ.
Эдийн засагч Л.Очир хэлэхдээ, Залилангийн гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, гэрээгээр халхавчлах, хуурамч бичиг баримт ашиглах, хүний шуналыг хөдөлгөх, донтуулах зэрэг шинж тэмдэг дээр тулгуурладаг. Тиймээс иргэд, олон нийт маань таны мөнгийг хэд дахин өсгөөд өгье гэсэн сүлжээний бизнесд хууртахгүй байх, судлаагүй таньж мэдээгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судлаж үзэн, шалгахыг хэрэгтэй.
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.
ХАМАС, Израил сар гаруй хугацаанд дайтсаны эцэст хэлэлцээ хийж, ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг Израилын шоронгуудад хоригдож буй палестинчуудаар солилцох, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд шат дараатайгаар олзны хүмүүсийг суллаж байгаа юм.