SCMP: Хятад Сибирийн хүч-2 хоолойг хамтарч барихыг хүсэхгүй байна
SCMP сонинд бичсэнээр, байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж чадахгүй бол Орос улс асар их хийгээ нийлүүлэх газаргүй болж, хүндхэн дарамтад орох гэнэ. Дайнаас өмнө жилд 150 тэрбум кубметр хий нийлүүлдэг байсан Европын зах зээлийг алдсанаас хойш Газпром олборлолтоо урьд хожид байгаагүй их хэмжээгээр буюу 25 хувиар бууруулахаас аргагүй болжээ.ОХУ Бээжинд буулт хийхээс гадна хийн хоолойгоо дайруулах Монголд мөнгө төлөх ёстойг нийтлэлд онцолсон байна.



















