"Гэр хорооллын айлуудын нүхэн жорлонгийн 95 хувь нь шаардлага хангаагүй"
Стандартын бус модон жорлон нь хөрсний бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэрийн нэг гэдгийг олон судалгаанаас харж болно. Мөн хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж олон төрлийн халдварт өвчнийг үүсгэдэг байна. Улаанбаатар хотод гэхэд л 200 мянга гаруй нүхэн жорлон байдаг. Эдгээр шаардлага хангаагүй нүхэн жорлонг өөрчлөх талаар олон жилийн турш ярьж байгаа ч өнөөг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.



















