Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр АТГ-т хандлаа
Нүүрсний хулгайтай холбоотой өчигдрийн сонсголын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид Монгол Улсын газрыг эзэмшүүлсэн асуудал яригдсан.
Нүүрсний хулгайтай холбоотой өчигдрийн сонсголын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид Монгол Улсын газрыг эзэмшүүлсэн асуудал яригдсан.
Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт дайрч, 1400 орчим хүнийг хөнөөсний дээр 240 орчим хүнийг барьцаалсан. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурваст агаараас цохилт өгч байгаад 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлж байв. Талууд ийнхүү дайтаж эхэлснээс сар гаруйн дараа Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, олзны хүмүүсийг чөлөөлөх, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах зорилгоор гал зогсоож, хугацааг хоёронтаа сунгасны дүнд нийтдээ найм хоног байлдаан намжиж байв.
М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан.
Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Балбын зургаан иргэн ямар нөхцөл байдалд амиа алдсан талаарх мэдээллийг өгөөгүй, харин нэг иргэн Оросын талд байлдаж байхдаа Украины зэвсэгт хүчнийхэнд олзлогдсон гэж Балбын эрх баригчид мэдэгджээ.
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь зудын эрсдэлтэй байна. Үүний 26 хувь нь нэн эрсдэлтэй, 43 хувь нь их эрсдэлтэй, 26 хувь нь дунд зэрэг үлдсэн 5 хувь нь бага зэрэг гэсэн үнэлгээтэй байна. Аймгаар нь аваад үзвэл, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймгийн зарим сумдаар их гэсэн үнэлгээтэй байна. Мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 онд болно. Энэ сонгуульд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден нар нэр дэвшихээр болсон юм. Байдены тухайд чухамхүү Трамп нэр дэвшихээр болсон нь ирэх сонгуульд оролцох шалтгаан болсон гэнэ. Ийм мэдэгдлийг тэрбээр Бостонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хийжээ.
Алдарт BLACKPINK-ийн бүх гишүүд цаашид YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа.
Элизабет Хайнсын мэдэгдсэнээр, Лейн 12 дугаар сарын зургааны өглөө таалал төгсжээ. Түүнийг бие барах үед гарыг нь атгаж, дуртай байсан Зул сарын дууг дуулж өгсөн гэж Элизабет өгүүлсэн байна.
Тайланд Улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байна.
Гэр бүлийн хоёр олон гацуур засахдаа эрчим хүч хэмнэхээ ч мартсангүй. Тэд эрчим хүчний зардал багатай тусгай гэрлэн диодын гацуур чимэглэхдээ ашиглажээ. Тэд гацуураа нэгдүгээр сарын зургааны өдөр буулгах бөгөөд харин одоогоор Томасын гэр жуулчдын зорин очдог газруудын нэг болсон аж.
Шинэ он гарахад 20 гаруйхан хоног үлдлээ. Яг л энэ үед бид үдэх оныхоо алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэж байгууллага хамт олон, найз нөхдөөрөө баярлан цэнгэдэг билээ. Тусгайлан зассан тансаг ширээнд найз нөхөд, хамт олноороо тухлаж, шинэ жилийн баяраа тэмдэглэх нь юутай ч зүйрлэшгүй сайхан боловч түүнийг даган гарах зардал нь олон хүнд санхүүгийн дарамт болдог нь нууц биш. Ялангуяа бүсгүйчүүдэд. Шинэ жилийн үдэшлэгийн такс, гоёлын даашинз, үсчинд орох, нүүрээ будуулж, хумсаа янзлуулах, чимэг зүүлт, туфль гээд нэлээдгүй зардал гаргадаг. Тэгвэл шинэ жилийн гоёлын даашинз худалдааны төвүүдээр хэдэн төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа талаар сурвалжиллаа.
Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж буй Израилын ЦАХАЛ-ын цэргийн алба хаагчид тус бүс нутагт энгийн иргэдэд тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтнуудыг баривчилжээ. Энэ талаарх мэдээллийг Газын зурвасын Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Al Mayadeen дамжуулсан байна.
Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр чиглэлд зорчиж явсан суудлын автомашинтай иргэд сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр 01:00 цагт хүлээн авчээ.
Өсвөр насны хүүхэд өндрөөс үсэрч, амиа насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Израилын арми өнгөрсөн сарын сүүлээр хүрсэн тохиролцооны дагуу найм хоног гал зогсоосны дараа 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн байлдааны ажиллагаагаа дахин бүрэн хүчин чадлаар нь сэргээж, Газын зурваст агаар, хуурай замын цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.
Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгддэг Тогтвортой хөгжлийн зорилгын “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд ХААН Банк хотын төвд байршилтай Сөүл оффисоо “ногооруулж”, тус барилгын цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг боллоо.
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Мөн нүүрсний хулгайтай холбоотой сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ.
"Хааны люкс" өрөөнд нэг хоноход 40 000 ам.доллар буюу монгол мөнгөөр 139,8 сая төгрөг шаардлагатай. Энэ өрөөнд буудалласан зочид гагцхүү тэдэнд зориулсан цахилгаан шатаар явдаг аж.