Нью-Йоркод илүүдэл жинтэй хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлахыг хуулиар хориглов
2023 оны тавдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотын дарга Эрик Адамс биеийн өндөр, жин, хэмжээнээс шалтгаалж хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг хориглосон тусгай хуульд гарын үсэг зурж байлаа. Илүүдэл жинтэй хүмүүсийг ялгаварлахыг хориглосон хууль энэ долоо хоногт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.



















