Дэлхийн анхны модон хиймэл дагуулыг ирэх онд хөөргөнө
Ойрын жилүүдэд хиймэл дагуулын тоо эрс нэмэгдэнэ гэж тооцвол өдгөө тойрог замд байгаа болон хаягдсан хиймэл дагуулуудаас үүдсэн сансрын хог манай гарагт хор хохирол учруулахын зэрэгцээ сансарт ажиллагаа гүйцэтгэх төрөл бүрийн аппараттай мөргөлдөж сүйрүүлэх эрсдэл өндөр байдаг аж. Энэ асуудлыг шийдэхийн тулд экологид ээлтэй хиймэл дагуул бүтээхээр Японы эрдэмтэд ажиллажээ.



















