Дэлхийн хамгийн том зээлдэгч Хятад 1,3 их наяд долларын авлагатай
Шинжээчдийн онцолсноор, Хятад улс хөгжиж буй орнуудад олгосон зээлийн 55 хувь нь одоо төлөгдөх шатандаа явж байгаа бөгөөд БНХАУ 20 жилийн хугацаанд нийтдээ 165 оронд санхүүжилт олгожээ. Хэдийгээр зээл хүлээн авагчдын ихэнх нь зээлээ төлөх шатандаа байгаа ч өрөө төлж эхлээгүйн дээр зээлээ дахин санхүүжүүлэх хүсэлтэй орнууд ч багагүй байгаа гэнэ. Энэ нь хэтдээ ихээхэн эрсдэл дагуулж болзошгүйг шинжээчид онцолжээ.



















