Эрчим хүчний салбарын ажилчид: Тэвчээрийн тог тасарлаа
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус зөвлөгөөний гол агуулга болох “Тэвчээрийн тог тасарлаа” илтгэлийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор тавилаа.


















