Цагаан өвгөн урт нас, удаан жаргалыг түгээлээ
Өнгөрсөн бямба гариг буюу зуны сүүл сарын шинийн 9-нд Зүүн хүрээ Дашчойлин хийдэд цам харайх ёслол боллоо. Сонин содон төрх бүхий багт хувцас өмссөн 60 орчим лам цамын бүжгийг маш нарийн дэг жаягийн дагуу хийж, хөдөлгөөн бүрээрээ муу ёрыг даран хөөх зан үйл хийв.



















