Шигшээ харваа эхэллээ
Үндэсний сурын харвааны шигшээ найман харваачид тодорлоо.
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд барианд орлоо.
Газар газрын шандаст хүлгээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн гуравт ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын хээр үрээ морь тус тус хурдаллаа.
Нийт 257 соёолон бүртгэгдсэн ч 30 гаруй нь хасагдлаа.
Тун удахгүй видео мэдээллийг хүргэнэ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын давааны фото агшинг хүргэж байна.
Монгол Улсаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбараас гадна түүх, ёс заншил, соёл урлагаараа дамжуулан сурталчилбал илүү үр дүнд хүрч, манай орныг зорих хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэлээ.
Соёолон насны морьд барианд орох үед “Хүй долоон худаг” хүрэх авто замыг очих зүгт нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Алдар цуугаа дуудуулсан хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэрт үнэгүй зорчуулахаар болсон. Нийтийн тээврийн үнэгүй үйлчлэх энэ чиглэл Дүнжингараваас төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн маршруттай аж.
Энэ жилийн тухайд төрийн түшээд уламжлалт загварын дээлийн түлхүү сонгож, гоёжээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Ховд аймгийн харьяат Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн харьяат Д.Дагвадоржийн өсгий цагаан, айргийн гуравт тус тус хурдаллаа.
Монгол үндэсний наадмын дөрөв дэх төрөл болон хөгжиж буй шагайн харвааны асар уухайгаар дүүрч, шагайчид цэц мэргэнээ сорьж байна.
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд гарааны зурхай руу хөдөлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол наадам, дэлхийн наадам болжээ хэмээн хэлсэн.
Уухайн дуу цуурайтсан сурын асарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зочлов.
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны дүн гарчээ. Урианхай сурын харвааны нэгдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын иргэн, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны харваач Б.Хатансайхан 28 оноогоор тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байранд Ховд аймгийн Дуут сумын иргэн Д.Чулуунбат 28 оноогоор бичигджээ.
1-р байр: Завхан аймаг Тэс сумын уугуул, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо Б.Хатансайхан – 28 оноо
2-р байр: Ховд аймаг Дуут сумын уугуул Д.Чулуунбат-27 оноо
3-р байр: Баян-Өлгий аймаг, Буянт сумын харьяат Б.Мөнхтөр-26 оноо
4-р байр: Ховд аймаг Дуут сумын харьяат З.Баярсайхан-25 оноо
5-р байр: Баян-Өлгий аймаг Буянт сумын харьяат Хөхийн Бямбажав-25 оноогоор шалгарсан бол,
Жил бүрийн улсын баяр наадмын 11-ний орой нийслэлчүүдийг цуглуулдаг арга хэмжээ бол “Улаанбаатарын үдэш” цэнгүүн билээ. Уламжлал ёсоор өнөө орой Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Эх орноо хамтдаа дуулъя уриатайгаар болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлсэн анхны тохиолдол юм.
Үндэсний их баяр наадмаар өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын нэг үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд 600 орчим худалдаа үйлчилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд наадмаар хуушуур 1000 төгрөг