Ерөнхий сайд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй уулзлаа
АНУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хоорондох эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн өргөжүүлэх талаар голлон ярилцаж, талууд санал солилцсон юм.

















