Наадмын загварын үзэсгэлэн болно
Цоо шинэ санаа, шийдэл бүхий коллекцийг тус салоны дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нар хамтран урласан байна. Энэ удаагийн Монгол хувцасны загварын коллекци орчин цагийн эмэгтэйлэг бүсгүйчүүдийн хүсэл сонирхолд нийцсэн цэвэр торгон, ханцуйтай, ханцуйгүй, даашинз шиг байхаас гадна монгол дээлний элемент болох өндөр мөр, урт ханцуй, бүс зэргийг хослуулжээ.


















