Шинэ тоглогчдын бэлгэдлийн баг нэрлэгдлээ
NBA-н зүгээс 2014-15 оны улирлын бэлгэдлийн тавтуудаа зарлаж эхэллээ. Юуны түрүүнд шинээр лигт элссэн залуусаас бүрдэх гарааны тавтыг танилцуулсан бөгөөд Миннесота Тимбервулвс багийн довтлогч Андрью Уиггинс цор ганцаараа 100 хувийн саналаар эхний багт багтжээ.



















