“ДЦС-4” хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэн амьдралын чанараа дээшлүүлэх, тэдэнд тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч тэднийг дэмжих үүднээс “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар санаачлага гарган Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хамт олноор ажлын хөвөнтэй бээлий захиалан хийлгэх саналыг тус үйлдвэрийн захирал З.Болдсайхан, менежер Б.Цэрэнням нарт тавьлаа.



















