АНУ-ын цэргүүд Украинд ирлээ
АНУ-ын 273 цэрэг Украины армитай цэргийн сургуулилт хийхээр хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хоёр улсын хамтарсан хүчин ирэх аравдугаар сар хүртэл цэргийн сургуулилт хийнэ гэж АНУ-ын Бригадын генерал Кайль Рийд “AFP” агентлагт ярьжээ.
















