Б.Цэвээндаш: Төрөлх нутаг Чингис хотынхоо 100 жилийн ойг бэлгэшээн гүйж байна
Б.Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сарын 19 нд өмнөд хөтлийн замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. 2015 оны дөрөвдүгээр сард 2 дахь удаагаа, МУГТ ОУХМ Гүррагчаагийн хамтаар авирсан боловч, 7000м өндөр хойд хөтөл хүртээд байхад нь авиралт цуцлагдаж байсан билээ. Учир нь тэр өдрүүдэд Непал улсад аймшигт газар хөдлөлт болсны улмаас хятадын засгийн газраас хаврын бүх авиралтыг албан ёсоор цуцалсан билээ. Мөн хамгийн сүүлд 2016 оны тавдугаар сарын 21-нд дэлхийн дээвэр Эверест оргилд, хойд хөтөлийн замаар авирч, хоёр дахь удаагаа амжилттай авирч гарсан байна.

















