Өөрийгөө өмөөрөв
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өчигдөр нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг хууль, дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өчигдөр нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг хууль, дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.
О.Баасанхүүг орон даяар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Германы “Germanwings” компанийн “Airbus А-320” онгоц сүйрэхийн өмнө нэг нисэгч нь бүхээгтээ байхгүй байсныг тогтоожээ. “Мэргэжилтнүүд хар хайрцагны бичлэгийг тайлах үеэр дээрх мэдээлэл баттай болсон” гэж нэрээ нууцалсан гэрч “New York Times” сонинд ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Перу улсын Засгийн газар Чосика хотод 60 хоногийн онц байдал зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хотод дахин бороо орохыг цаг уурын төвөөс сануулж, гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг мэдэгджээ. Нийслэл Лимагаас 50 км-ийн цаана байрлах Чосикад хоёр цаг үргэлжилсэн аадар борооны дараа, хөрсний нуралт болсон байна.
Монгол Улсын Филармоноос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” хүндэтгэлийн гала тоглолт СТӨ-д Олон улсын театрын өдрөөр буюу маргааш болно.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл уг хууль баян хүнд хууль үйлчилдэггүйн жишээ өчигдөр Соёлын төв өргөөний ард талын замд боллоо.
Ийм нэг хэлц vг, егөөдөл оросуудын дунд яригдах болжээ. “Хохол” (хохлушка – эмэгтэй нь) гэдэг нь украинчуудыг егөөдсөн доромж нэр.
Олон улсын театрын өдөр маргааш тохионо. Сүүлийн 10 жилийн турш театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” ёслолын ажиллагаа энэ өдөр болдог байв. Харин өнгөрсөн жил тавдугаар сард зохион байгуулж байхаар болсон. Энэ талаар “Гэгээн муза” наадмыг санаачлагч Ардын жүжигчин С.Сарантуяагаас тодууллаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа.
Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай” А/217 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.
Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгджээ. Бүр тодруулбал архи хэтрүүлэн хэрэглэдэг эрэгтэйчүүд 12.4 хувиар, эмэгтэйчүүд 4.8 хувиар нэмэгдсэнийг “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”-наас харж болно. Ингэснээр Монгол Улсын нэг иргэнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ 23 литрт хүрчээ.
Украины төв телевизийн “Хатуу улс төр” нэвтрүүлэгт оролцож байсан тус улсын Онцгой байдлын дарга Сергей Бошовский, дэд дарга Василий Стойетский нарыг авлигын хэрэгт буруутган баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дотоод хэргийн сайд Арсен Аваков “Тэднийг албан тушаалаа ашиглаж, төрийн хангамжийг хувийн компаниудад нийлүүлж, эдгээр хувийн компаниуд нь Жерсигийн арал дээр оффшор компанитай Украинд түр оршин суугчдад мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн нэг хувийн компани Сергей Бошовский, Василий Стойетский нарын гадаад дахь данс руу нь мөнгө гуйвуулсан байсан. Тэд мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн учир ийнхүү шууд баривчилгаа явууллаа” гэж мэдэгджээ.
Долларын ханш сүүлийн гурван жил тасралтгүй өссөөр өнөөдөр 2000 төгрөгтэй тэнцээд байна. Ам.долларын өсөлтийн шалтгааныг мөнөөх л гадаадын хөрөнгө оруулалт зогсч, валютын урсгал саарсантай холбож байна. Нэгэн цагт 4.1 тэрбум ам.доллароор гадаад валютаа нөөцөлж байсан бол өнөөдөр 1.6 тэрбум болж гурав дахин багасчээ. Нөгөөтэйгүүр манайхан нэг хэсэг Солонгос улс руу олноор зорчиж, тэнд ажиллаж, амьдран, мөнгө цуглуулж, эх орон руугаа шилжүүлдэг байсан. Иргэдийн энэ мөнгө валютын ханшийн өсөлтийг хазаарлахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байсан.
Өнөөдөр 18:00 цагт ”Марко Поло” киноны нээлтийн арга хэмжээ ”Хүннү молл” их дэлгүүрт болно.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Вашингтонд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ганиг Цагаан оронд хүрэлцэн ирсний дараа хоёр орны тэргүүн хамтарсан мэдэгдэл хийх үеэр Обама алдаа гаргажээ. Обама, Ганигийн нэрийг өмнөх Ерөнхийлөгч Хамид Харзайгийн нэртэй андуурч “Хамид АНУ-д тавтай морил” гэж хэлжээ.
Сирийн армид энэ онд 800 эмэгтэй элсч, хэт даврагчдын эсрэг тулалдаж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэй цэргүүдийн 30 гаруй хувь нь цэргийн сургууль төгсч, тусгай сургалтад хамрагдсан бол 50 дээш хувь нь сайн дураараа армид элссэн гэнэ. Аюулгүй байдлын үүднээс эмэгтэй цэргүүдийг дайны гол бүс рүү илгээхгүйгээр нийслэл Дамаск хотод байршуулж байгаа аж. Мөн тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө эмэгтэйчүүдийг армид элсэхийг уриалж байгаа юм.
Замын-Үүдийн гаалиар хайрцагт нуугдан хил нэвтрэх гэсэн иргэн агааргүйтэж амь насаа алдсан тухай мэдээлж байсан. Энэ хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан.
Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр 4.30 цагийн орчимд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, зургаан хүн амиа алдаж, 31 хүн гэмтсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэмт этгээд тус улсын Батлан хамгаалах яамны гадна амиа золиосолжээ. Халдлагын үеэр цагдаагийн дөрвөн албан хаагч амиа алдсан гэж Кабул хотын цагдаагийн газраас мэдээллээ. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Седиф Седдифи “Амиа золиослогч Ерөнхийлөгч Ашраф Ганиг эсэргүүцэж, халдлага үйлдсэн. Тэрээр “Гани бол АНУ-ын гар хөл” гэж хашгирсан. Одоогоор энэхүү халдлагыг ямар зэвсэгт бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна” гэж хэлжээ.
...Энэ нь хүүхэд гэмтээсэн жолооч хэргийн газрыг орхиж явах шалтаг болдог байна. Иймд ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд тухайн жолоочид хэлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай.
Германы Канцлер Ангила Меркел өчигдөр Орост ял эдэлж буй Украины нисгэгч Надежда Савченкогийн гэр бүлийнхэнтэй уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ тухай Москвад суугаа Герман дахь элчин сайд Андрей Мельник хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Хоригдож буй Надежда Савченкогийн ээж, эгч хоёрыг Канцлер албан өрөөндөө хүлээн авчээ.