Кулеба: Украины нисгэгчдийг F-16 сөнөөгч дээр сургах ажил эхлээгүй
Өмнө нь Данийн Батлан хамгаалахын сайд тус улсад F-16 онгоцон дээр Украины нисгэгчдийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн хэмээн мэдэгдэж байлаа. Харин Кулебагийн өгүүлснээр, ямар ч бэлтгэл эхлээгүй байгаа аж. Зургадугаар сард нисгэгчдийг сургах ажил эхлэх байсан ч тооцоолол дээр алдсан тул хугацаа хэрэгтэй байгаа хэмээн Кулеба онцолжээ.



















