Пригожиний гэрт нэгжлэг хийн хураасан мөнгө, зэвсгийг эргүүлэн өгчээ
Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожин зургадугаар сарын 24-нд бослого гаргасныхаа дараа Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой хэлэлцээ хийсний дүнд Беларусийг зорьсон. ОХУ-ын эрх баригчид түүний эсрэг хэрэг үүсгэхгүй гэж мэдэгдсэн ч Пригожинтой холбоотой бүхий л бизнесийг шалгахаар болсон юм. Энэ хүрээнд Пригожиний гэрт нэгжлэг хийжээ.


















