Б.Батбилэг: Нүүрсний 24 яллагдагчтай нэг хэрэг шүүхэд, 33 яллагдагчтай таван хэрэг прокурорт хянагдаж байна
Нүүрсний хэргийг шалгах ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний биеийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11 мянга 30 хүнээс мэдүүлэг авч 180642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.



















