Дайчилгаанаас зугтсан халимаг эрийг Казахстанаас хөөн гаргана
Гэвч түүнийг Беларусийн хууль сахиулагчид баривчилж, Орос руу албадан гаргасан бөгөөд түүнийг Оросын тал анх хуваарилагдсан анги руу нь дахин илгээсэн байна. Харин Игорь Санжиев энэ хуарангаас 2023 оны гуравдугаар сард дахин зугтжээ. Бичиг баримтгүй, гар утасгүй тэрбээр Орос, Казахстаны хилийг хууль бусаар нэвтэрч, Уральскад очоод дүрвэгчийн статус авах хүсэлтээ гаргасан аж.


















