С.Эрдэнэд хилийн хориг тавьжээ
Тухайн хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүсэн байсныг прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ.
Тухайн хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүсэн байсныг прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ.
Эрдэнэт үйлдвэр 2023 онд 1000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөжээ. Тухайлбал, энэ сарын 8-нд буюу өчигдөр хоёр худалдан авалт хийхээр тендер зарласан байна.
Бадашхан мужийн захирагчийн орлогч байсан Нисах Ахмад Ахмади зургадугаар сарын зургааны өдөр автомашин нь дэлбэрсний улмаас амиа алдсан байна. Энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл өөр дээрээ авсан бол зургадугаар сарын найманд, Ахмадиг оршуулах ёслолын үеэр гарсан дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг байгууллага өөр дээрээ хүлээгээгүй аж.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Үүний зэрэгцээ, Германы Bild сэтгүүлийн цэргийн тоймч Юлиан Рёпке Запорожье мужид Украины Зэвсэгт хүчний давшилт эхэлсэн гэдгийг батлаж байгаа юм. Тэрбээр байлдааны үйл ажиллагаа өрнөж буй бүс нутгаас авсан гэрэл зураг болон дүрс бичлэг дээр үндэслэн дүгнэлт гаргажээ. Цэргийн тоймчийн өгүүлснээр Орехов бүсээс Пологи, Токъмак, Васильевка, Мелитополь хотууд руу цохилт өгсөн байна.
Зургадугаар сарын зургааны өдөр Украины Херсон мужийн нутагт байх Каховкын усан цахилгаан станцын далан нурж, энэ бүс нутаг усанд автсанаар хүн амьдрах нөхцөлгүй болсон. Улмаар Херсон дахь суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Харин энэ үеэр Оросын цэргүүд иргэд рүү буудсан гэж Украины тал мэдээлснийг DW агентлаг дамжуулжээ.
Хятадын Хэнань мужийн 13 настай охин эцэг эхийнхээ 449 500 юань буюу 64 мянган доллартай тэнцэх хадгаламжийг гар утасны тоглоомд үрж дуусчээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжууллаа.
Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд хойрго хандаж, үл тоов.
Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед мэдээллийн технологийн салбар дахь боловсон хүчний нөөцийг дэмжих, онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр зарладаг билээ.
АНУ-ын Флорида мужийн оршин суугч 41 настай Альтовиза Моррис хоёр сарын дотор хоёр удаа лото тоглоод, хоёулангаас нь сая доллар хожсон талаар UPI мэдээлжээ.
Жил бүрийн энэ үед хүмүүс бусдаас ялгарах, өнгө төрхөө шинэчилж, тодорхойлохыг эрмэлздэг. 2022 онд бүдэг ягаан, номин ногоон болон неон өнгөнүүд тренд болж байсан бол энэ удаад Ocean blue буюу далайн цэнхэр өнгөөр дэлхий нийт давамгайлах шинжтэй байна.
Өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага сургуулийг зохион байгуулна.Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай захирамж гарлаа.
УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэвлэлд мэдээлэл өгсөн, Америкийн өндөр албан тушаалтны өгүүлснээр, Пхеньянаас ирж буй цахим аюул занал Сингапурт болсон аюулгүй байдлын бага хурлын гол сэдвүүдийн нэг байсан гэнэ.Хойд Солонгосын цахим халдлага 2018 оноос эрс өссөн бөгөөд энэ нь пуужингийн туршилтууд идэвхжсэн үетэй давхцаж байгаа аж. Цар тахлын улмаас Хойд Солонгосын гадаад худалдааэрс унаж, улмаар алдагдсан орлогоо нөхөхийн тулд цахим халдлагад илүүтэй найдах болсон гэж эх сурвалж өгүүлжээ.
Украины Гадаад тагнуулын албаны тагнуулч Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэр дээр баривчлагджээ. Энэ талаар тус бүсийн Холбооны аюулгүй байдлын алба ТАСС агентлагт мэдээлсэн байна.
Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулах үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Монголын ипотекийн корпораци нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ.
2023 оны Төсвийн тодотголыг өргөн барилаа. Үүний дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.
Энэ онд Чонжин хот болон Кенсон тойрогт гэхэд л амиа хорлосон тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Ихэнх тохиолдолд хүмүүс гэр бүлээрээ амиа хорлосон байжээ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд өлсгөлөнгөөс болж амиа алдах явдал гурав дахин өссөн гэнэ.
Хималайн бэлд байх Читваны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд улбар шар өнгийн матрууд ажиглагджээ. Лейбницийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэвлээр явагч амьтан ийм содон өнгөтэй болсон шалтгааныг олохын тулд Кот-д'Ивуар болон Баруун Африкт байдаг, мөхлийн ирмэг дээр байгаа матрын төрлийг хамгаалдаг Mecistops төсөлд нэгдсэн байна.