Алла Пугачева Орос дахь сүүлчийн бизнесээ хаажээ
Зөвлөлт, Оросын эстрадын нэрт дуучин Алла Пугачева нөхөр Максим Галкин нь Оросын өдүүлсэн дайныг эсэргүүцсэнийхээ төлөө "гадаадын агент" гэсэн жагсаалтад багтсаны дараа нөхрөө хамгаалан мэдэгдэл хийж, улмаар гэр бүлийн хамт Оросоос нүүсэн юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Израильд амьдарч буй Пугачева Орос дахь компаниудаа ээлж даараалан хаасаар, хамгийн сүүлийнхийг нь саяхан хаасан гэж КП агентлаг мэдээлжээ.


















