Байнгын хороод хуралдана
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана.
Засгийн газар ТАВАН Ш ажиллагааг эхлүүлсэн. Энэ ажиллагааны хүрээнд улсын тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшиж байгаа ХҮМҮҮСИЙН нэрийг зарлав.
Харин түрээслүүлэгч компаниуд скүтер оролцсон осол Парис дахь нийт зам тээврийн ослын багахан хувийг эзлэж байгаа гэдгийг нотлохыг хичээсний дээр дэлхийд хаа ч байхгүй хатуу арга хэмжээ Парист хэрэгжиж байгааг сануулж байжээ. Одоо түрээсийн скүтер ашиглаад дадчихсан хүмүүс түрээсийн үйлчилгээг хориглосны дараа өөртөө ийм тээврийн хэрэгслийг ухдалдаад авчихна, ингэснээр замын нөхцөл байдал огт өөрчлөгдөхгүй гэж түрээслүүлэгч компаниуд онцолж байв.
Япон хар баавгай нь хамгаалах шаардлагатай төрөл зүйлд багтдаг. Гэхдээ Японд энэ баавгайг тусгай зөвшөөрлөөр, тодорхой тоогоор агнадаг юм байна. Японы эрх баригчид хар баавгайн тоо толгойн 12 хувийг агнах зөвшөөрөл өгдөг, одоогоор энэ улсад 15 мянган баавгай байгаа гэсэн судалгаа бий.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна.
Украинд Оросын арми удаа дараа бүтэлгүйтсний улмаас генералууд, олигархууд болон тусгай албадын төлөөлөгчид цэргийн эргэлт хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг түлхэн унагаж магадгүй гэж Жеймс Олсон The Sun сонинд ярилцлага өгөх үеэрээ өгүүлжээ. Америкийн тусгай албанд гучин жил ажилласан Олсоны үзэж байгаагаар, Путин арми болон армийн удирдлагыг хэтрүүлэн үнэлснээр өдгөө дайнд ялах боломж бага, ялалтгүйгээр эрх мэдлээ хадгалж үлдэж чадахгүй гэсэн мухардалд орчхоод байгаа гэнэ.
М шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тогтоосон маршрутаас гарсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул ялтан М-ийн эдлээгүй үйлдсэн 6 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар сольж шийдвэрлэв.
"Мөнх ягаан" нэртэй нэн ховор ягаан бриллиантыг Нью-Йорк хотын Sothebay's дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Энэ талаар The Mirror сонин мэдээлсэн байна.
“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд энэ сарын 15-нд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийг авто машингүй өдрийг тохиолдуулан зохион байгуулах юм.
Саиду Рашед Альмхейри хүү "Саид заан ба баавгай" номоо хэвлүүлэхдээ дөрвөн нас 218 хоногтой байжээ. Хүүгийн ном мянга гаруй хувиар борлуулагдсаны дараа түүнийг Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн залуу зохиолчоор бүртгэсэн байна. Энэ номонд Саид заан ба цагаан баавгайны талаар гардаг аж.
Гар утасны музейн захирал Бен Вудийн өгүүлснээр, тухайн үеийн энэ утас өнөөгийн мөнгөөр 11,7 мянган долларын үнэтэй байж. Өнөөгийн утаснаас олон талаар дутагдалтай, гагцхүү дугаар хийгээд ярих зориулалттай, мессеж бичих, зураг авах зориулалтгүй байсан бөгөөд нэг цэнэглэлтээрээ 30 минут ярих боломжтой, харин цэнэглэхэд 10 цаг зарцуулдаг, 15 см антеннтай байжээ. Ийм утасны жин 790 грамм байв.
Shilen.gov.mn сайтад ил болгосноор ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ газар эзэмшигчдийг Н.Цэлмүүн тэргүүллээ. Түүний хувьд Богд уулын дархан цаазат газарт Түргэний аманд буюу олны нэрлэж заншснаар Кувейтын аманд 22 га газар эзэмшдэг байна. Мөн Н.Цэлмүүний нэр дээрх уг газарт МАК-ын блокоор барсан ХАУС хорооллууд боссон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Шюга энэ сарын 21-ний өдөр "D-Day" нэртэй цомгоо гаргах болсныг "Big Hit" агентлагаас мэдэгдлээ.
ОПЕК+ бүлгийн орнууд хоногт олборлох газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гарсны дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсөж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр ‘Өглөөний уулзалт’ хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа.
БНХАУ-ын Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн улсын газрын орлогч дарга авлигын хэрэгт холбогдон баривчлагдсан талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Хотын дарга стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ.
Монгол Улсын бүртгэлийн санд 2022 оны байдлаар 54 819 мотоцикл бүртгэлтэй байна.
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам компани өнгөрсөн оны хоёрдугаар сар НЭГ тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй модон байшин барих тендер зарласан.
"Далд хүн" ТББ-с Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг тус, тус авилга хээл хахуультай холбоотой байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байгаа талаар мэдээлэл хийлээ.